Никарагуад үүссэн эмх замбараагүй байдлын үеэр олон хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-25 10:48:18
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн долоо хоногт Никарагуад үүссэн эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн 2 ажилтан амь үрэгдэж, 121 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ талаархи мэдээллийг тус улсын цагдаа нар хамба ламба Манагуа Леопольд Бренест дамжуулсан байна.

Цагдаа нарын мэдээлснээр, бэртэл гэмтэл авсан нэг хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
 
Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудлын улмаас Никарагуад өнгөрсөн лхагва гаригаас эхлэн эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн юм. Тус улсын хүний эрхийн асуудал хариуцсан үндэсний төвийн мэдээлснээр, эсэргүүцлээ илэрхийлээх ажиллагааны үеэр 25 хүн хүчирхийллийн золиос болжээ.  
 
Шинэчлэлийг цуцлах болно гэдгээ Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм. Одоогоор тус улсад нөхцөл байдал хэвийн байгаа аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ