Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2015-11-30 10:45:23

Ойрын 2-3 ххоногт цас орж цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: Өнөөдөр зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 30-1-нд ихэнх нутгаар цас, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 30-1-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус өдөртөө 21-26 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.    

Зүүн аймгуудын нутгаар: Ирэх сарын 1-2нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3,6-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: Маргааш зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 1-2нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Ж.Болор

Холбоотой мэдээ