Си Жиньпин, Н.Моди нар уулзана

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-23 14:44:58
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 27-28-нд төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хотдоо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан бус хэлэлцээ хийнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятад улсын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Сваражийг өчигдөр хүлээн авч уулзсаныхаа дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Си, Моди нар дэлхий дахинд гарч буй томоохон өөрчлөлтүүд болоод Хятад-Энэхтхэгийн харилцааны асуудлаар хэлэлцээ хийх аж. Хоёр удирдагч хамгийн сүүлд БРИКС-ийн ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын Сямэнь хотод уулзсан юм.
 
Ван И хэлэхдээ “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе эхлээд байна. Энэтхэг улс ч мөн хөгжил, бүтээн байгуулалтын чухал үедээ явна. Тиймээс хоёр улсын удирдагчид хоёр талын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн тулд энэ албан бус уулзалтыг хийх шийдвэр гаргасан” гэжээ.
 
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ