Г.Угалзцэцэг бодибилдингийн дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-30 10:22:12

Долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Тайландын Бангкок хотноо болж, аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алт, Г.Гансаруул хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн /40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртжээ. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо.

Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ