НОБГ аюулгүй байдлын шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-18 15:41:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын харьяа нутаг дэвсгэрийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалт үргэлжилж байна.
Ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилган бусад зөрчлийг засах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавив. Мөн  галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 5 иргэнийг 700.000 төгрөгөөр, 6 аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авчээ. Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ