Азийн аварга шалгаруулах таеквондагийн тэмцээнд 12 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-18 13:44:02
Увс /МОНЦАМЭ/. “Ойрадын хүч” тулааны нэгдсэн холбооны тамирчид Олимпийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 15-уулаа оролцож, 9 медаль хүртэн багаараа улсад 4-р байр эзэлсэн байна. Мөн ирэх сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд 12 тамирчин оролцох эрх авсан бөгөөд одоогоор бэлтгэлээ базааж байна.
“Тамирчин хүнд амжилт гаргахад бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлээс гадна санхүүгийн асуудал их тулгардаг. Азийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд манай аймгаас 12 тамирчин оролцох эрх авсан. Гэвч бидэнд замын зардлаас эхлээд санхүүгийн асуудал тулгараад байна. Иймд нутгийн зон олноосоо дэмжлэг хүсч, энэ сарын 19-нд хандивын тоглолт хийх гэж байна. Увсчууд та бүхэн энэхүү тоглолтыг үзэж, биднийг дэмжээрэй” хэмээн “Ойрадын хүч” тулааны нэгдсэн холбооны дасгалжуулагч С.Зунгарав хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ