Арменийн парламент ерөнхийлөгч аснаа ерөнхий сайд болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-17 23:45:11
ЕРЕВАН. /Синьхуа/. Арменийн Үндэсний ассамблей буюу парламент өнөөдөр эрх баригч Бүгд Найрамдах намын тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг ерөнхий сайдаар сонголоо гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Эх сурвалжийн мэлээлснээр, Арменийн хууль тогтоогчдын 77 нь С.Саргсяныг ерөнхий сайд болгохыг дэмжсэн бол 17 нь эсэргүүцсэн байна.

Зургадугаар сарын 30-нд 64 нас хүрэх С.Саргсян нь 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ