Францын Ерөнхийлөгч Э.Макрон Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-16 10:37:36
ПАРИС. /ТАСС/. Ирэх 5 дугаар сард Орост айлчлах тухайгаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
 
Тэрбээр Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах аж.

Э.Макрон ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа В.Путиныг Франц улсад айлчлахыг урьсан юм. Түүний хүсэлтийн дагуу хоёр улсын удирдагч Францын Версаль хотод уулзалт хийж, энэ үеэр В.Путин  Францын төрийн тэргүүнийг Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьсан байна. Э.Макрон ирэх сарын 24-25-нд Орост айлчлах аж.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ