УДБЭТ-ын уран бүтээлчид Солонгост тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-27 16:06:58

УДБЭТ-ын уран бүтээлчдийн БНСУ-д хийж буй аялан тоглолт өчигдөр "Лучиа Ди Ламмермур" дууриар Тэжон хотын дуурийн театрын тайзнаа нээлтээ хийлээ.

 Тоглолтын дараа болсон хүлээн авалтад Тэжоны дуурийн театрын захирал, Солонгосын дуурийн нийгэмлэгийн тэргүүн Чой Нам Инийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Найрамдал" медалиар шагнасныг Сөүл хотод суугаа Монгол Улсын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Б.Баттулга гардуулж өглөө.

Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ. "Монголын Гала” концертод МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцож байна.

Тус театрын уран бүтээлчид Монголын сонгодог урлагийн түвшнийг Ази тивд нотлон харуулж чадна гэдэгт итгэлтэйгээ буйгаа хэлж байна.

Аялан тоглолтыг БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод тус тус тоглох юм. Ингээд тоглолтын хуваарийг танилцуулъя.

11 сарын 26 19.00 цагаас “Лучиа Ди Ламмермур” дуурийн нээлт. Тежон хот. Соёл урлагийн төв

11 сарын 27 19.00 цагаас “Лучиа Ди Ламмермур” дуурь. Тежон хот. Соёл урлагийн төв

11 сарын 28 19.00 цагаас “Лучиа Ди Ламмермур” дуурь. Тежон хот. Соёл урлагийн төв

11 сарын 29 15.00 цагаас “Лучиа Ди Ламмермур” дуурь. Тежон хот. Соёл урлагийн төв

11 сарын 30 19.00 цагаас “Монголиан Гала” концерт. Пусан хот. Илсукду төв

12 сарын 02 19.00 цагаас “Цөмөөхэй” балет (зөвхөн оркестр). Тежон хот. Соёл урлагийн төв

12 сарын 03 19.00 цагаас “Цөмөөхэй” балет (зөвхөн оркестр). Тежон хот. Соёл урлагийн төв

12 сарын 04 19.00 цагаас “Монголиан Гала” концерт. Тежон хот. КАИСТ төв

12 сарын 06 17.00 цагаас “Монголиан Гала” концерт. Сөүл хот. Юниверсал төв

Тус аялан тоглолт ирэх сарын 06-нд өндөрлөнө.

Ж.Болор

Холбоотой мэдээ