Улсын олимпиадад 1465 багш, сурагч оюун ухаанаа сорьж оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-10 09:50:28
Ховд /МОНЦАМЭ/ Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын хоёрын даваанд 15 хичээлээр багшийн  16 төрөлд 516 багш, сурагчийн 42 төрөлд  949 сурагч нийт 1465 багш сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын хоёрын даваанд оролцогчдыг байр эзлүүлэн эхний гурван байр эзэлсэн багш, сурагчдыг Боловсрол, соёл, урлагийн газрын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал тус тус олгож, шагналд 1530,0 мянган төгрөг зарцуулжээ. 
Улсын олимпиадын гурвын даваанд оролцох багш, сурагчдын унааны зардалд 598000,0 мянган төгрөг төлөвлөөд байна.
Олимпиад зохион байгуулж явуулахад мэргэжлийн хичээлийн сэдэв болон түлхүүрт ямар нэгэн алдаагүй, физик, математикийн хичээлийн бодолт  заавар  онлайнаар  тавигдаж байгаа нь  ололттой, маргаан  гарах, эргэлзээ төрүүлэхгүй байсан нь талархууштай байлаа гэж аймгийн БСУГазраас мэдээллээ.
Мэргэжлийн хичээлийн гэдэг нь үндсэн программын 15 судлагдхуун математик, физик, газарзүй гэх мэт гол гол шинжлэх ухаан танин мэдэхүйн хичээлүүд бөгөөд биеийн тамир, гар урлалын хичээлүүд ордоггүй юм байна.
 
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ