БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым Хөшөө Цайдамын музейтэй танилцлаа

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2018-04-08 19:28:24
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрээр энэ сарын 7-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө Цайдам багийн Орхоны хөндийд байрлах Хөшөө Цайдамын музейтэй танилцлаа. 
Мөн нутгийн удирдлагуудын зүгээс хүндэт зочин ноён Бинали Йылдырымд монгол ёс заншлаар морь бэлэглэлээ.
Б.Гэрэлт-Од