Номын сангийн салбар нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-08 16:09:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийтийн номын сан аймгийн Хүүхэд залуучуудын соёлын төвд салбараа нээлээ.
 - Номын сангийн үйлчилгээг иргэд, уншигчдад ойртуулах зорилгоор номын сангийн салбар байгуулсан. Манай хамт олон өөрсдийн хүчээр байрыг тохижуулан үйлчилгээгээ эхлээд байна гэж аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Ч.Баярмаа ярилаа.
Тус номын сан ажлын өдрүүдэд уншигчдад үйлчлэх бөгөөд Булган сумын 1, 2, 6 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын номын сангаар үйлчилж эхэлсэн байна. Монголын номын сангуудын консерциумаас жил бүр зохион байгуулдаг оны онцлох 10 үйл явдлын өнгөрсөн жилийн “Оны онцлох сургалт хүмүүжлийн ажил” номинацид аймгийн нийтийн номын сангийн соёл, олон нийтийн үйл ажиллагаа шалгарч шагнуулжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ