Бразилын Ерөнхийлөгч асныг баривчлахыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-07 17:56:59
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразилын Холбооны цагдаагийн газар тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва-г баривчлах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээ  4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
 
Бразилын хууль сахиулах байгууллагууд Ерөнхийлөгч асны өмгөөлөгч нартай хэлэлцээ хийж, да Силваг цагдаа нарт сайн дураараа бууж өгөхийг ятгаж байгаа ажээ. 
 
Харин Лула да Силвагийн хувьд, тэрбээр өөрийгөө бямба гарагт Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн байранд  болох түүний талийгаач эхнэр Мариза Летисия-гийн хойдын буянд зориулж ном хурах ёслолд заавал байлцах ёстой гэж үзэж байгаа юм.
 
7-ны өдөр талийгаач 68 нас хүрэх байсан бөгөөд ерөнхийлөгч асан өөрийгөө дээрх ёслолд заавал оролцох ёстой гэж үзээд үйлдвэрчний эвлэлийн байранд өөрийн талынхнаар хүрээлүүлэн байсаар байгаа аж. 
 
Пүрэв гарагт шилжих шөнө Бразилын Холбооны дээд шүүхээс да Силваг авлигын хэргээр шоронд хорихыг зөвшөөрсөн даруйд шүүгч Сержиу Моро түүнийг баривчлах шийдвэр гаргажээ. Шүүгчийн зүгээс да Силвад хандан 6-ны баасан гарагийн 17 цагаас өмнө цагдаа нарт сайн дураараа бууж өгөхийг уриалсан байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ