Францын гэрэл зургийн үзэсгэлэн Ховдод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:00:22

Монгол Улс дахь Францын элчин сайдын яам, Ховд их сургуультай хамтран “Францыг нэг тольдохуй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнд Франц орны үзэсгэлэнт байгаль, эгэл ахуй болон дэлхийд гайхагддаг үзмэр, барилгуудыг үзүүлсэн нийт 20 гэрэл зураг багтсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ХИС-ийн захирал Н.Янжмаа, салбар сургуулийн захирлууд болон ХИС-ийн Франц хэлний багш Brienc Jicquel нар оролцлоо.

Уг үзэсгэлэн гурван долоо хоногийн турш дэлгэгдэх бөгөөд нээлтийн үеэр Н.Янжмаа захирал оюутнуудыг сайн дураараа нэг зураг сонгон авч, тухайн зурагны түүх, хэдэн онд, ямар зурагчин авсан, тухайн зурган дээрх газрын байршил, түүх зэргийг үзэсгэлэн гарах хугацаанд судлаж, дүгнэлт гаргахыг хүслээ.

Энэхүү үлй ажиллагаа Парис хотод болсон террорист халдлагын дараахан болж байгаа нь Францчуудад эмгэнэл илэрхийлж, нөхөрсөг байдлаа харуулсан бас нэг үйл явдал болсныг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцоллоо. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ