Булган аймагт 40 тул загас бариулж, буцаан тавиулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-03 19:52:00
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тусгай зориулалтаар энэ онд агнах, барих агнуурын амьтдын дээд хэмжээг аймгийн ИТХ-аас баталлаа. Тул загас дөчийг бариулж, буцаан тавиулах юм байна. Харин халиун буга дөрөв, агнуурын шувуу зууг агнуулахаар төлөвлөсөн байна.
- Ан амьтныг тусгай зориулалтаар агнах, барих нь өртөг өндөртэй тул ихэвчлэн гадаадын иргэд зөвшөөрөл авдаг. Энэ жил өвөл зудтай байснаас ан амьтан ядарсан учир аргал зэрэг ан амьтныг агнуулах санал сумаас ирээгүй. Жил бүрийн ан амьтны тооллогын үндсэн дээр ан амьтан агнах, барих тоо хэмжээг тогтоодог гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
Тусгай зориулалтаар ан амьтны нөөц ашигласны төлбөрөөр 18,0 мянган ам.долларын орлого олж, тал хувийг нь байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ