Д.Трамп Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх саналыг В.Путинд тавьжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-03 08:12:51
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярих үеэрээ Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой нь холбогдуулан В.Путинд АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп өнгөрсөн сарын 20-нд баяр хүргэж утсаар ярих үеэрээ ийм санал тавьсан байна.

Ю.Ушаков мэдэгдэхдээ “Их Британид Оросын тагнуулч асныг хордуулсан гэх хэрэгтэй холбоотойгоор хоёр талын харилцаа муудаад байгаа учир хоёр тал дээд хэмжээний уулзалт хийх эсэхийг одоогоор хэлэхэд эрт байна” гэжээ.

Гэхдээ тэрбээр хэлэхдээ “ОХУ болон АНУ дээд хэмжээний уулзалт хийх нь олон улсын хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой. Тиймээс талууд дээд хэмжээний уулзалт хийхийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ