Малчид 450 тонн гар тэжээл бэлдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:25:28

Мал аж ахуйн өвөлжилтөд малчдын хувийн бэлтгэл чухал байдаг ч өнөөдрийн байдлаар малчид 450 гаруй тонн гар тэжээл бэлдсэн гэсэн мэдээг аймгийн ҮХАА- н газар нэгтгэсэн байна. Энэ нь нийт бэлтгэвэл зохих гар тэжээлийн 1.9 хувь болж байгаа юм.

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2011 оны 47 дугаар тогтоолоор малчин өрхийн өвөлжилтөд бэлтгэх ажлын жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд тооцсоноор нэг малчин өрх 4 тонноос доошгүй гар тэжээл бэлдэнэ гэж үзэхэд аймгийн хэмжээнд 23500 гаруй тонн гар тэжээлийг малчид бэлдэж авах ёстой ажээ.

Өнгөрсөн жилийн өдийд малчид 2300 гаруй тонн гар тэжээл бэлдэж байсан бөгөөд  өнөө жилийн зуншлага өнгөрсөн жилийнхээс бороо хур ахиутай байсан тул хадлан гар тэжээлийг ч ахиу хэмжээгээр бэлдэх боломж малчдад бий гэж үзэж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэлийн энэ долоо хоногийн эцсийн мэдээгээр малчдын бэлдсэн гар тэжээл нэлээд сайн ахисан үзүүлэлттэй гарах байх гэдгийг ҮХАА- н газрын мал аж ахуйн хэлтсээс мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд