Ноолуурын үнэ 100 мянга төгрөг хүрсэн ч ховор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-30 11:57:53
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 100000 төгрөгийн үнэтэй байгаа боловч ховор байгаа гэнэ. Энэ хаврын хувьд салхи шуурга ихтэй байгаа учраас малчид ямаагаа самнаж эхлээгүй байгаа ажээ.
Өнгөрсөн онд ноолуур нэг килограмм нь 70 мянган төгрөг байсан бол энэ жил харьцангуй өндөр үнэ ханштай байгаа юм. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун бус салхи шуургатай байгаа бөгөөд ирэх 7 хоногоос цаг агаар дулаарвал ямаа самналт жигдэрнэ гэж малчид ярьж  байна.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ