" Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөр сумдад хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:17:01

Ховд аймгийн Булган сум "Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд малчид, ахмад, төрийн албан хаагчдын төлөөллийнхний дунд хэлэлцүүлэг хийхэд  нийт 22 хүн оролцжээ.

Энэ үеэр өсвөр залуу үе, оюутан, сурагчдын дунд архи, тамхины хэрэглээ нэмэгдэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа чиг хандлагыг хэрхэн яаж өөрчлөх талаар ярилцлаа.

Архи, тамхины талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, үзүүлэн таниулах материалыг бэлтгэн Дотоод ажил, эрх зүйн бодлогын мэргэжилтэн А.Бурмаа, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн М.Энх-Амгалан архины тухай, Дотоод ажил эрх зүйн бодлогын мэргэжилтэн А.Бурмаа тамхины  хор уршгийн тухай мэдээлэл өгчээ.

Ховд аймгийн Дөргөн Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/18 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Архигүй тамхигүй ховчууд” хөтөлбөрийн нээлт хэлэлцүүлэг хийжээ.

Сумын Иргэний танхимд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан   иргэдэд архи, тамхины хор уршигын талаар мэдээлэл өгчээ. Архи тамхинаас болж учирч буй хор уршгаар нь 1-р Эдийн засаг/ улаан/, 2-р Гэр бүл /ногоон/, 3. Нийгэм /хөх/, Эрүүл мэнд /шар/ гэсэн 4 чиглэлээр оролцогчдод гарын авлага,сурталчилгаа тараажээ.

Дөрвөн өнгийн гарын авлага эмблем тараан өнгө бүрийг  баг болгон хуваан тулгамдаж буй асуудал, гарах гарц гэсэн хоёр  чиглэлээр хэлэлцүүлгээ өрнүүлсэн нь иргэдийн сонирхол татжээ.

Сумандаа архигүй, тамхигүй тааламжтай орчинг бүрдүүлэх зорилгоор баг бүр өөрсдийн хөндсөн асуудлынхаа хүрээнд уриалга гарган ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ