Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр салхинд хийсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-26 18:17:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар өнөөдөр салхины хурд 28 м/с хүртэл ширүүсэж,  шуурснаас Улаанхус сумын бүрэн дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн барилгын дээвэр салхинд хийсжээ.

Тус сумын Засаг дарга О.Нурланы мэдээлснээр, сумын төвийн шилэн кабел тасарч, Согог багийн дунд сургуулийн ногооны хүлэмж бас салхинд хийссэн байна. Мөн хэд хэдэн айлын дээвэр, хашаа нурсан гэнэ. Одоогоор сумын ард иргэдээс мэдээлэл авах, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Уг асуудлаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, одоогоор Улаанхус сумаас бусад сумд албан ёсоор мэдээлэл ирүүлээгүй. Хөдөө сумдаас мэдээ авч нэгтгэнэ. Хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна гэсэн мэдээллийг өглөө.

Бид нөхцөл байдлын талаар эргэж мэдээлэл хүргэх болно.


Ө.Нурболат
Холбоотой мэдээ