ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-17 14:30:25
МОСКВА. /Би-Би-Си/. Украин дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газарт Оросын ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг хориглох тухай шийдвэрийг Украины ДХЯ гаргажээ. Энэ тухай тус яамны албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Тус мэдэгдэлд дурдсанаар, Украины ДХЯ ийм шийдвэр гаргасан нь тус яамны Киевт Оросын ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байхыг шаардсан нот бичигт Орос улс ач холбогдол өгөөгүйтэй холбоотой гэжээ.

Крымд сонгууль явуулахгүй байхтай холбоотойгоор Украины талын бүх шаардлагыг ОХУ биелүүлсэн тохиолдолд л Украины нутаг дэвсгэр дээрх ОХУ-ын дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад санал хураалт явуулах боломжтой хэмээн мөн Украины ДХЯ мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын иргэд болон дипломатуудад хандан Украины хууль ёсны шаардлага, дүрэм журмыг дагаж мөрдөхийг хүсчээ.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ