Улсын байцаагч нарын хуулийн мэдлэгийг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-15 22:07:29
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас улсын байцаагч нарыг хамруулан “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хамтарсан сургалт, зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.

Өнгөрсөн оны 7-р сарын 1-нээс “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” зэрэг хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуульд улсын байцаагчид тухайн зөрчлийг нотолдог болсноороо онцлогтой юм байна.

Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын байцаагч нарын дийлэнх нь хуульч мэргэжилгүй, нотлох чиглэлийн ажиллагааг өмнө нь хийж байгаагүй, энэ чиглэлээр дадлага туршлагагүй байдаг байна. Энэ байдлаас хамааран аймаг орон нутагт шинээр хэрэгжиж байгаа “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс энэ сургалт, зөвлөлгөөнөөр тодорхой төрлийн зөрчлийг нотлох чиглэлээр хийгдэж байгаа ажиллагааг хийх дадлага, туршлага олгоход чиглэсэн мэдээллийг өгч, мэдлэгийг нэмэгдүүллээ.
 
Аймгийн хэмжээнд 160 гаруй эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч нар байдаг юм.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ