"Алтайн гурван оргил–Ахыт, Бааст, Ахтаан" айтыс, яруу найргийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-14 23:39:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан "Алтайн гурван оргил –Ахыт, Бааст, Ахтаан" айтыс /харилцаа дууны тэмцээн/ ба яруу найргийн наадмыг Өлгий хотод энэ сарын 20-22-нд зохион байгуулахаар болжээ.

Монголын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, үндэстэн ястнуудын язгуур соёлыг сурталчлах, ард иргэдийн нэгнээ харилцан хүндэтгэх сэжмүүдийг тодотгон залуу хойч үед таниулах, эх хэл, бичгийн соёлыг тээгч билэг авьяастнуудыг тодруулах зорилготой уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилжээ. Мөн Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ, МЗЭ-ийн салбар хамтран зохион байгуулах юм.

Казахын ард түмний суут найрагч, казахын бичгийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Үлимжийн Ахыт, Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст, зохиолч, яруу найрагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бабийн Ахтаан нарын нэрэмжит айтыс болон яруу найргийн наадамд Монгол, ОХУ, Казахстан, Хятадын ШУӨЗО-ны найрагчид оролцох ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ