Япон улсын тусламжаар Ногооннуур сумын сургуульд засвар хийхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-14 18:28:47
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн хичээлийн байранд Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн санхүүжилтээр их засвар хийхээр болжээ.

Уг асуудлаар аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны зөвлөх Кикүчи Минорү нар өчигдөр  санамж бичигт гарын үсэг зурсан байна. Засварын ажлыг "Агайын" ХХК гүйцэтгэх аж.

Гэрээний дагуу "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын төсөл"-ийг хэрэгжүүлэхэд энэ сарын 31-ний өдрийг хүртэл Японы талаас 65,6 мянган америк долларын тусламж үзүүлэх ба засварын ажлыг ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлж, энэ онд багтаан дуусгах юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ