Хөвсгөлд 2300 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-13 13:56:46
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 92 бүлгийг 2281 сурагч төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн онуудад төгссөн хүүхдүүдтэйгээ нийлээд Хөвсгөлийн 2300 орчим сурагч элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцохоор байна.
Тус аймгийн төгсөгчид 2015-2016 онд хэмжээст оноогоор улсын хэмжээнд 14-р байрт орж байсан бол өнгөрсөн жил наймдугаар байрт оржээ. Энэ нь аймаг орон нутгийн зүгээс багш нарыг чадавхжуулах олон арга хэмжээг авч ажилласны үр дүн гэнэ.
2017 оноос эхлэн багш нарыг чадавхжуулан мэргэшүүлэх Боловсрол биржийг ажиллуулж бүх багш нараас шалгалт авч аттестатчилсан нь чадвартай багш нараар мэдлэгтэй хүүхдүүдийг бэлтгэн төгсгөх зорилготой ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ