Газар өмчлөлийн аяныг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-13 09:58:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ.

Энэ удаагийн аян “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчлах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах аж.
Холбоотой мэдээ