Нью-Йорк хотод нисдэг тэрэг осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 5 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-12 15:09:26
МОСКВА. /РИА Новости/. Нью-Йорк хотод нисдэг тэрэг осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 5 болж нэмэгдсэн тухай телевизийн “NBC New York” суваг мэдээлэв.
 
6 хүн сууж явсан нисдэг тэрэг өчигдөр орой Нью-Йорк хотын Ист-Ривер голд дүүрэгт унаж осолдсон байна. Үүний улмаас 2 хүн газар дээрээ амиа алдаж, 3 хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч биеийн байдал нь тун хүнд байсан учир удалгүй нас барсан байна.
 
Нисдэг тэргэнд байсан хүмүүс зураг авалт хийхээр хувийн нислэг үйлдэж байсан тухай цагдаагийн комиссар Жеймс О'Нил мэдэгджээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ