31 дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-09 16:53:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Сонгинохайрхан 31 дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо.

Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь тус хороонд байдаг 176 дугаар цэцэрлэгт хамрагддаг. Иймээс эцэг эхчүүд зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нэг нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй байна. Иймд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэр хорооллын бүс дэх хуучин барилгыг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгох ажлыг санаачилсан нь ийн ажил хэрэг болов.

Шинээр ашиглалтад орж буй энэхүү цэцэрлэгийг “Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ын санхүүжилтээр засварлан тохижуулсан бөгөөд халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм. Цэцэрлэгийг 252 дугаар цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 18 иргэн ажлын байртай болжээ.
 
Холбоотой мэдээ