Сумын бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:15:06

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн нийтийн хурлаас малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хадлан бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах тухай сумын Засаг даргын захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

Тус сумын хэмжээнд 22 аж ахуйн нэгжээс зөвхөн 6 аж ахуйн нэгж л 3524 га талбайгаа хашаажуулсан  байна. Энэ нь нийт байгууллагын дөнгөж 40 хүрэхгүй хувь нь болж байгаа аж. Тус сумын хувьд нийт тариалангийн талбайн байршлаас шалтгаалж зөрчил маргаан нэлээд гардаг байна. Иймээс сумын даргын захирамжийг зөрчиж буусан болон тариалангийн талбайд малаа оруулсан малчдыг газрын тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэрийг тавьж, тариалангийн талбайд учирсан хохирлыг барагдуулах акт тогтоон ажиллаж байгаа ажээ.

Сумын зүгээс хадлангийн талбайг малчид мал бүхий иргэдийн тоонд тохируулан хуваарилан өгч эзэмшүүлж байгаа юм байна. Сумын бэлчээрийн даац нь хонин толгойд шилжүүлснээр 74234 толгой байхаас 183526 толгойгоор буюу 3 дахин  хэтэрсэн байгаа нь бэлчээрийн доройтолд орох нөхцөл бүрэн бүрдсэнийг харуулж байгаа аж. Энэ жилийн тухайд Баруунбүрэн сумын комисс давхардсан тоогоор 6 аж ахуйн нэгжийн талбайд 9 удаа очиж хохирлын акт тогтоосноор 2500000 төгрөгийн хохирлыг барагдуулж, 6 малчинд нэг сая 500 гаруй мянган төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ ноогдуулан ажиллажээ.     

   Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг     

Холбоотой мэдээ