Түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлөх үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-06 14:19:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт удирдах албаны 14 сул ажлын байранд өнгөрсөн сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд шалгалтад нийтдээ 41 иргэн орсноос 15 иргэн тэнцсэн юм.

Уг удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг саяхан Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж,  тэнцээгүй аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх хугацаатай үүргийг томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлжээ. Мөн тус аймаг дахь төрийн жинхэнэ албан хаагчдын томилгоотой холбоотой бусад зөрчлүүдийг арилгаж, хууль тогтоомжид нийцүүлэхийг үүрэг болгосон байна. 

Дашрамд дурдахад, дээрх сонгон шалгаруулалтад Засаг даргын дэргэдэх агентлаг болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарын 66.6 хувь нь тэнцээгүй ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ