Зэрлэг амьтан хамгаалах өдрөөр оюутнууд жүжигчилсэн тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-05 10:30:47
Ховд /МОНЦАМЭ/ Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг өдрийг “НҮБ-ын Зэрлэг Амьтан Хамгаалах Өдөр” нэртэйгээр дэлхийн олон улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил НҮБ-аас эл өдрийг “Том муурын ирээдүй" уриатайгаар тэмдэглэж байгаа билээ.
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран дээрх өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Оюутан залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний жүжигчилсэн тоглолт зохион байгууллаа.
Жүжигчилсэн тоглолтоор дэлхийд нэн ховор улаан номонд бүртгэгдсэн ирвэсийг хамгаалах, ард иргэдийн байгаль ан амьтан хамгаалах зан үйлд нөлөөлөх сурталчилгааг жүжигчилсэн тоглолтоор танин мэдүүлэх хэлбэрээр харуулллаа.
Тоглолтонд Ховд Их Сургууль, Политехникийн коллежийн оюутан, сурагчид оролцлоо. Жүжигчилсэн тоглолтонд Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд тэргүүлж 300, 0 мянган төгрөг, удаах байранд Ховд их сургуулийн Гадаад хэл соёлын сургууль шалгарч 200 0 мянган төгрөг, гутгаар байранд Политехник коллежийн сурагчид шалгарч 100, 0 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ