Хээл хаясан малын тоо 3600 гаруй толгойгоор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-02 13:28:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр тус аймагт хээл хаясан малын тоо өнгөрсөн долоо хоногоос 3634 толгойгоор нэмэгдэж, 32278-д хүрсэн байна.

Үүнээс Дэлүүн сумд хамгийн их буюу 1214 толгойгоор, Толбо сумд 956, Алтай сумд 524, Улаанхус сумд 420 толгойгоор тус тус нэмэгджээ. Аймгийн хэмжээнд Баяннуур сумд хамгийн олон 14 мянга гаруй мал хээл хаясан байна. Мөн Дэлүүн сумд 5386, Толбод 4157, Ногооннуурт 2124, Алтайд 2090 толгой хээлтэгч хээл хаясан талаар мэдээ ирүүлжээ. Хээл хаясан нийт малын 90,3 хувийг ямаа, 5,6 хувийг гүү, 3 хувийг хонь эзэлж байгаа аж.

Хээл хаялтад өнгөрсөн өвлийн их хүйтэн болон бэлчээрийн өвсний хомсдол зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ