71 иргэн орон сууцаа өмчлөн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-01 11:15:20
Дорноговь /МОНЦМАЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 71 өрх амьдарч буй орон сууцаа өөрийн нэр дээрээ өмчлөн авчээ.
Дээрх орон сууцыг 2017 онд батлагдсан Засгийн газрын 245 дугаар тогтоолын дагуу оршин сууж буй  эздэд нь хувьчилсан аж. Иргэдийн өмчилсөн байрны гэрчилгээг нохой жилийн сар шинийн нутгийн зөвлөлийн золголтын үеэр гардуулжээ.
Замын-Үүдчүүдийн таван шар хэмээн нэрлэж заншсан 103,104,105,106,107 байр нь УБТЗ-ын Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолборын харьяанд байдаг бөгөөд Японы буцалтгүй тусламжаар баригджээ.
71 өрх амьдарч буй сууцаа өөрийн болгоход нь УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан тусалж дэмжсэн аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ