Төрийн албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-27 20:44:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс аймгийн удирдах албаны 14 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа.

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн  дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын  дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга,  Алтай, Сагсай, Бугат, Буянт сумдын ЗДТГ-ын дарга, Цэнгэл сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга зэрэгт сонгон шалгаруулалт явуулсан байна. 

Энэ сарын 23-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон комисс зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлөөс томилогдон Улаанбаатар хотоос ирсэн ажлын хэсэг  хяналт тавьжээ.

Шалгалтад орохоор нийтдээ 42 иргэн бүртгүүлснээс нэг иргэн өөрийн хүсэлтээр шалгалтад орохоос татгалзжээ. Сорилын шалгалтад 19 иргэн тэнцэж ур чадвар, бичгийн шалгалтад оржээ. Үүнээс 15 иргэн тэнцсэн байна.  

Сонгон шалгаруулалт явуулах комиссоос хамгийн өндөр үнэлгээ буюу 75,5 оноотой тэнцсэн К.Болатыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргын албан тушаалд, 80,9 оноотой тэнцсэн Б.Нургуланыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд, 72,9 оноотой тэнцсэн Х.Ерболыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд, 72,4 оноотой тэнцсэн Б.Асылбекийг аймгийн Хөгжимт Драмын театрын даргын албан тушаалд,  61,6 оноотой тэнцсэн Х.Баянбаатарыг Буянт сумын ЗДТГ-ын  даргын албан тушаалд, 65,4 оноотой тэнцсэн Х.Анарыг Алтай сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд, 67,9 оноотой тэнцсэн Э.Лаураг Цэнгэл сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд, 74,7 оноотой тэнцсэн А.Шепенийг Сагсай сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд тус тус нэр дэвшүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлжээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ