Волейболын лигийн тэмцээнд "Гастай" баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-27 17:02:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Волейболын Холбоо аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран Өлгий хотын Спорт цогцолборт энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан лигийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд "Гастай" баг тэргүүллээ.

Удаах байруудад Дэлүүн сумын Х.Олжас ахлагчтай "Күнгей", Өлгий сумын Х.Худайберген ахлагчтай "Лана" багууд тус тус шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд "Оч" баг түрүүлж, "Уужим" болон Сагсай сумын баг тамирчид удааллаа.  

Энэ жил дөрөв дэх удаагаа явагдсан уг тэмцээнд аймгийн төв болон хөдөө сумдын 10 баг оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ