Хүүхэд хамгааллын “Гэрээр айлчлах” аргачлалыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-27 09:54:27
Ховд/МОНЦАМЭ/“Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүдэд “Гэрээр айлчлах” аргачлалыг танилцуулах, улмаар чадвар бүхий оролцогчдыг бэлтгэх зорилгоор сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. 
Сургалтанд Ховд аймгаас “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-ийн зорилтот Жаргалант, Мянгад, Дөргөн, Манхан, Зэрэг сумуудын Хамтарсан багийн төлөөлөл болох 39 хүн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Цогт, Баян-Уул, Хөх морьт, Эрдэнэ сумын Хамтарсан багийн төлөөлөл 20 хүн нийт 59 хүн оролцож, “Гэрээр айлчлах” аргачлалтай танилцаж байна.
Сургалтын чиглүүлэгчээр “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүүхэд хамгааллын менежер С.Цэцэгээ, Олон нийтийн оролцоо, түншлэл хариуцсан мэргэжилтэн Т.Өлзийханд, Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зохицуулагч Э.Пүрэвсүрэн, ГБХЗХГ-ын хүүхэд хамгаалал, тогтвортой байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар ажиллаж, Хүүхэд хамгааллын хамтарсан багийг мэдээллээр хангаж, чадавхжуулж байна.
Тус сургалтыг Ховд аймгийн Засаг даргын  Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг оролцож “Хүүхдийн төлөө үргэлж тэргүүн эгнээнд манлайлдаг Дэлхийн Зөн ОУБ болон ГБХЗХГ-ын хамт олонд талархал илэрхийлж сургагч багш, оролцогчдод ажлын амжилт хүслээ. Сургалтын хүрээнд оролцогчид гэрээр айлчлах аргачлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, түүнийг хэрэгжүүлэх үе шатыг тодорхой ойлгох, орон нутгийн хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгаа хүчин зүйлийг тодорхойлох ач холбогдолтой“ гэдгийг зохион байгуулагчид онцлов. Сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ