Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-23 11:55:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлав.

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, товд орсон нийт 11 асуудал хэлэлцсэн. Харин ээлжит бус хуралдаан 13 цагаас эхлэх бөгөөд "Эрдэнэс тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газар дээрх 1072 хувьцааг 
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан бодит шийдвэр гаргахаар төлөвлөсөн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул
Холбоотой мэдээ