Цахилгааны хуваарилах самбарт гал гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-23 11:22:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт өчигдөр цахилгааны хуваарилах самбар шатжээ.

Гал гарсан тухай дуудлагыг тухайн өдрийн 09:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 09:45 цагт очсон байна. Галыг 4 минут ажиллаж унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргасан аж.
Б.Туул
Холбоотой мэдээ