Он гарснаас хойш 76400 гаруй афган дүрвэгч нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-22 10:15:55
КАБУЛ. /Синьхуа/. Энэ он гарснаас хойш Пакистан болон Иран улсаас 76400 гаруй афган дүрвэгч нутаг буцаад байна гэж НҮБ-ын Цагаачлалын асуудал хариуцсан газар мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Тус газраас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд “2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Афганистаны бичиг баримтгүй 3032 цагаач Пакистанаас, 73390 цагаач Иранаас нутаг буцсан” гэжээ.
 
Пакистанаас эргэн ирэгсдийн 90 хувьд нь, Иранаас эргэн ирэгсдийн дөрвөн хувьд нь одоогоор тусламж дэмжлэг үзүүлээд байгаа аж.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ