Зориулалтын нядалгааны цехтэй махны үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 18:26:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нядалгааны цэг бүхий мах ангилан ялгах, хадгалах үйлдвэрийг энэ онд багтаан барьж байгуулна. 
Тус аймаг энэ жилийг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ ажлынхаа хүрээнд махны үйлдвэр байгуулахаар төсөл сонгон шалгаруулалт зарлаад байна. Уг үйлдвэрийг байгуулахад аймгаас 975 сая төгрөг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд төсөлд оролцох аж ахуйн нэгж үлдсэн хөрөнгийг гаргах юм байна. Үйлдвэр нь нэг удаадаа 20 бод, 50 бог нядлах хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа аж. 
Тус аймагт зориулалтын мал нядалгааны цех байхгүй учир энэхүү байгуулах үйлдвэр нь зориулалтын мал нядалгааны цехтэй байхаар төлөвлөж байгаагаараа онцлог юм байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ