Канадын тамирчин Шарпе алтан медаль хүртлээ
ПЁНЧАН-2018
ПЁНЧАН. /Синьхуа/. “Феникс” цанын баазад мягмар гарагт болж өнгөрсөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын хафпайп төрөлд Канад улсын тамирчин Касси Шарпе түрүүллээ.
Шарпе гурван оролдлогынхоо хоёр дахь үзүүлбэртээ алтан медаль хүртэх хамгийн өндөр буюу 95,80 оноо авсан байна.
Энэ төрөлд Франц улсын тамирчин Марие Мартинод 92,60 оноогоор хоёрдугаар байрыг эзэлсэн ба тэрбээр 2014 оны Сочи-гийн өвлийн олимпийн наадмаар мөн адил мөнгөн медаль хүртэж байсан юм.
Харин гуравдугаар байрыг АНУ-ын тамирчин Брита Сигорни 92,60 оноогоор эзэлж, хүрэл медалийн эзэн болжээ.
Н.Мишээл