Шинэ Зеландад төрөлтийн түвшин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-02-20 22:09:44
ВЕЛЛИНГТОН. /Синьхуа/. 2017 онд Шинэ Зеланд улсад нийт төрөлтийн түвшин нэг эмэгтэйд 1,81 төрөлт ногдох хүртэл буурсан нь түүхэнд байгаагүй хамгийн доод үзүүлэлт болсон тухай Шинэ Зеландын статистикийн газраас даваа гарагт мэдээлжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн төрөлтийн энэ үзүүлэлт нь 2016 оны эцсээр Австрали улсад тэмдэглэгдэж байсан төрөлтийн түвшингийн 1,79 гэсэн үзүүлэлттэй ойролцоо очсоныг статистикийн газрын мэдээнд тэмдэглэсэн байна.

Амьд төрөлтийн түвшин 2017 онд 59610 байсан нь 2016 онтой харьцуулбал 180 хүүхдээр нэмэгдсэн хэдий ч төрөлтийн ерөнхий түвшин буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь төрж буй хүүхдийн тоо цөөрснөөс илүүтэйгээр хүн амын тоо нэмэгдэж байгаатай холбоотой аж.
 
Н.Мишээл
Холбоотой мэдээ