Нийслэлийн цагдаагийн газар 1383 удаагийн дуудлага хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-17 15:51:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ.

Эдгээр дуудлагаас гэмт хэргийн 86, зөрчлийн 1005, зам тээврийн ослын 292 мэдээллийг шалгасан байна. Мөн 
гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлээс 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Холбоотой мэдээ