Өвлийн олимпийн наадмын 1000 дахь алтан медалийн эзэн тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-17 14:17:32
ПЁНЧАН./РИА Новости/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы тамирчин Юзуру Ханю нийт 317,85 онооны амжилтаар алтан медаль хүртэж дахин олимпийн аварга боллоо. Тэрбээр 2014 онд Сочи хотод болсон өвлийн олимпийн наадамд мөн алтан медаль хүртэж байсан юм.

Олон улсын олимпийн хорооноос мэдээлснээр, энэ нь өвлийн олимпийн наадмын 1000 дахь алтан медаль болж байгаа аж. Харин өвлийн олимпийн наадмын хамгийн анхны алтан медалийг 1924 онд АНУ-ын тамирчин Чарльз Жутроу хүртэж байжээ. 

Энэ төрөлд түүний нутаг нэгт тамирчин Сёма Уно 306,90 оноогоор хоёрдугаар байрыг эзэлж харин Испанийн тамирчин Хавьер Фернандем 305,24 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ