Оросууд хэсгийн тэмцээнд анхны ялагдлаа хүлээжээ

Дэлхийд | Спорт
172@montsame.mn
2018-02-15 12:54:59
ПЁНЧАН. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн наадмын шайбтай хоккейн тэмцээнд оролцож байгаа ОХУ-ын олимпийн шигшээ баг өчигдөр хэсгийн тэмцээнд Словакийн шигшээ багт 2:3 харьцаатайгаар хожигдож, анхны ялагдлаа хүлээжээ.
 
“В” хэсгийн өөр нэг тоглолтод Словенийн шигшээ баг нэмэлт цагт АНУ-ын шигшээ багийг 2:3 харьцаатайгаар хожсон байна. Ингэснээр энэ хэсгийг одоогоор 3 оноогоор Словакийн баг тэргүүлж, 2 оноогоор Словенийн баг удаалж байгаа бол АНУ-ын баг 1 оноогоор гуравдугаарт, нэг ч оноогүй ОХУ-ын баг дөрөвт бичигдэж байна.
 
Энэ хэсэгт маргааш буюу хоёрдугаар сарын 16-нд оросууд словеничуудтай, словакууд америкчуудтай тоглох юм байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ