Уулын цанын тэмцээн анх удаа Пёнчанд роботуудын дунд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-15 12:37:33
ПЁНЧАН. /ГЛАВНОЕ/. Роботуудын дунд зохион байгуулагдсан уулын цанын аварга шалгаруулах тэмцээн анх удаа өвлийн олимпийн XXIII наадам болж буй Пёнчан хотод боллоо. 

Тэмцээнд нийт 8 инженерийн багийн тамирчин роботууд оролцсон байна. Роботууд 80 м зам туулж ингэхдээ замын дагуу байрлуулсан далбаануудыг шүргэх ёсгүй аж. “The Verge” цахим хуудасны мэдээлснээр, тэмцээний шагналын сан 10 сая ам.доллар байжээ. Шагналын эзэн болохын тулд роботууд хамгийн дээд хурдаараа саадыг мөргөлгүй замыг туулах ёстой байсан аж.
 
Харин инженерийн багуудын гол зорилго нь роботыг хоёр хөл, хоёр гартай, тохойгоо нугалдаг байх зэргээр хүнтэй тун адилхан хийх ёстой байжээ. 
 
Тэмцээнд оролцсон роботуудын нэг нь ч барианд хүрч чадаагүй хэдий ч 75 см өндөр, хамгийн жижиг роботуудын нэг болох “Taekwon V” робот алтан медалийн эзэн болсон байна.
 
 
 Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ