АНУ-ын судлаачид “Дрон”-ыг хязгаарлагдмал орчинд илүү хурдтай нисгэх аргыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
184@montsame.mn
2018-02-13 17:25:33
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Массачусетс муж улсын технологийн хүрээлэнгийн инженерүүд “дрон”-ыг ойн мод юм уу агуулах зэрэг хязгаарлагдмал орчинд цагт 32 км хурдтай нисгэхэд хэрэглэх чиглэл тодорхойлогч систем зохион бүтээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Нано газрын зураг” хэмээн нэрлэсэн энэхүү систем нь зай мэдрэгч системийн тусламжтайгаар дроны орчин тойрны орон зайг хурдан хэмжин тодорхойлдог байна.

“Нано газрын зураг” систем нь дроныг өмнө нь харагдаж буй чиглэлээр төдийгүй мөн хэмжилтээр тодорхойлогдсон далд орон зайгаар нисгэх боломж олгодог ажээ. 

 

Н.Мишээл
Холбоотой мэдээ