Аварга малчин сумынхаа малчдад 400 гаруй толгой мал өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багийн малчин Б.Дамдинрагчаа аймгийн аймгийн аварга малчин боллоо.
Тэрээр бага наснаасаа эхлэн аав ээжийгээ дагаж мал маллаж байсан бөгөөд өмнө нь сумын сайн малчин болж байжээ. Мөн залуу идэр насандаа төрд алба хааж явсан аж. Тэднийх Сайншанд сумаас зүүн хойш Үзүүр-Улаан гэдэг газар туслах малчныхтайгаа хамт өнтэй өвөлжиж байна.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, уламжлалт мал аж ахуйг хойч үедээ өвлүүлэх цаг наргүй ажилд тэрээр гэр бүлээрээ, туслах малчинтайгаа хүчин зүтгэж байгаа юм. “Энэ жил цаг сайхан байж өвлийг өнөтэй давлаа. Гэлээ ч цаг болоогүй байна. Хаврын урт өдрүүд ирнэ. Манайх бод, бог нийлсэн 2000 гаруй малтай. Энэ хавар 500 гаруй эх мал төллөнө. Цаашдаа малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно” гэж гэрийн эзэн өгүүлэв.
Тэрээр орон нутгийнхаа малчдыг малжуулж, тэдэнд туслах зорилгоор сайн дураараа 400 гаруй толгой мал тасалж өгч байжээ. Аймгийн аварга малчны шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр нар гардууллаа.

Х.Эрдэнэбулган