Техникийн шинэчлэлт хийсэн комбайнч “Улсын аварга тариаланч”-аар тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-13 10:44:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг өнгөрсөн онд га-аас авах ургацын хэмжээгээрээ улсын дунджаас нэг дахин их байсан.  Өөрөөр хэлбэл, га-аас авах ургац 15.3 цн байсан нь ийнхүү Улсын аварга тариаланч, тариаланч хамт олныг “төрүүлэх”-д нөлөөлжээ.
Тахиа жилийн “Улсын аварга тариаланч”-аар Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК-ийн тракторч, комбайнч Д.Нэргүй,  Дулаан-Уул багийн тариаланч Л.Ганбат, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор “Орхон тариа” ХХК тодорсон юм.

Тракторч, комбайнч Д.Нэргүй газар тариалангийн салбарт 21 жил ажиллаж байгаа бөгөөд үтрэмээс тээвэрлэгч машинд үр тариа ачих техникт шинэчлэлт хийж 20 минутад 8-10 тонны будаа ачих төхөөрөмжийг санаачилсан байна.

Тариаланч Л.Ганбат 14.5 га-ийн эргэлтийн талбайтай, жилд есөн га газарт тариалалт хийдэг. Тэрээр 15-20 иргэнийг түр  ажлын байраар хангаж, газар тариаланг мал аж ахуйтай хослуулан ажиллаж байна.

Гурав дахь удаагаа “Улсын аварга тариаланч хамт олон”-оор тодорсон “Орхон тариа” ХХК 2002 оноос газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр ажиллаж байна. Нийт 1550 га эргэлтийн талбайд улаан буудай, 20 га-д тэжээлийн ургамал тарьдаг. 12 ажилтантай юм. Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 15.7 сая, улсын төсөвт 25 сая төгрөг төвлөрүүлжээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ