Аймгийн аварга малчид тодроод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-09 16:09:15
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил “Аймгийн аварга малчин”-аар 50 хүнийг шалгаруулаад байна. Тухайлбал, Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин Д.Юнгэрсүрэн, Давст сумын Торхилог багийн малчин Н.Түмэнбаяр, Зүүнговь сумын Баяннуур багийн малчин С.Жанчив, Сагил сумын Баянзүрх багийн малчин Ц.Эрдэнэ, Тэс сумын Нуур багийн малчин Ч.Ням-Оргил нарын малчид “Аймгийн аварга малчин” болсон байна. Аймгийн 19 сумаас 50 малчныг шалгаруулсан бөгөөд нэг сумаас 2-3 малчин аваргаар тодорчээ.

Тухайлбал, Бөхмөрөн, Давст, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Түргэн, Тэс, Ховд, Ховд сумдаас тус бүр гурав, Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Тариалан, Цагаанхайрхан, Улаангом сумдаас тус бүр хоёр “Аймгийн аварга малчин” төржээ. “Аймгийн аварга малчин”-аар шагнагдсан хүмүүсийн шагналыг ойрын өдрүүдэд болж байгаа багуудын ИНХ дээр аймаг, сумын удирдлагууд очиж гардуулан өгч байна. Энэ жилээс “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байгаа хүмүүсийг малын тоог нь бус харин малчин чанар чансаа, бусдыг ажлын байраар хангасан байдал, хандив тусламж хэрхэн үзүүлдэг зэргийг харгалзан үзэж шалгаруулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ